“ЗТХ-ийн сайд асан Л.Халтар маш хүндрэлтэй цаг үед ажилласан“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЗТХ-ийн сайд асан Л.Халтар маш хүндрэлтэй цаг үед ажилласан“

/2022.08.31/ Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар томилох шийдвэрийг гаргасан билээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-ЗТХ-ийн сайд асан Л.Халтарыг тус яамны дэд сайдаар томилсон. Тэрээр маш хүндрэлтэй цаг үед ажилласан. Өөрөөс хамаарсан алдаа дутагдал байсан эсэхийг хэлэхэд хэцүү. Учир нь гаднын санхүүжилт, зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл, тендерийн сонгон шалгаруулалтыг дан ганц яам хариуцдаггүй. Олон саад бэрхшээлийг давж гарсан сайд юм. Нөгөө талаас Л.Халтар сайд Улаанбаатар төмөр замд маш олон жил ажилласан, цэвэрлэгчээс сайд хүртэл ажилласан төмөр замын "алтан" мэргэжилтэн хүн. Тиймээс энэ хүний мэдлэг чадварыг бусад үйл ажиллагаанд ашиглах ёстой гэж бодсоны үндсэн дээр ЗГ ийм томилгоо хийлээ гэв.

Д.Амарбаясгалан: Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд 159 дэд, орлогч, тэргүүн дэд даргыг чөлөөллөө
Д.Амарбаясгалан: Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд 159 дэд, орлогч, тэргүүн дэд даргыг чөлөөллөө
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.