Н.Учрал: Төр хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг хална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Төр хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг хална

/2022.08.31/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцууллаа.

Тэрээр:

-Төрийн хяналтын хуулийг хэрэгжүүлэх, авлигын индексийг бууруулахад мэдээлэл технологийн салбарыг ашиглаж, ЦХХХЯ-ыг голлон үүрэг гүйцэтгэхийг Ерөнхий сайд даалгалаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтийн мэдээллийн хууль, хувь хүний мэдээлэл хамгаалах хууль, кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Нийтийн мэдээллийн хуулинд зарим мэдээлэл нээлттэй байх талаар хуульчилсан байдаг. Тиймээс энэ мэдээллийг бусад салбаруудтай хамтарч олон нийтэд нээлттэй болгох ажлыг эрчимжүүлнэ. Ингэснээр иргэд мэдэх эрхээр хангагдах, тодорхой мэдээллүүдийг олж авах боломжтой болох юм.

МУ-ын Засгийн газар хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор тодорхой ажлуудыг гүйцэтгүүлэх нь хамгийн зохимжтой гэсэн бодлого барьж ажиллаж байгаа. Ялангуяа цахим харилцаа холбоо мэдээллийн технологийн салбар. Төр өөрөө программ хангамж, технологи үйлдвэрлэдэг, хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг хална. Тиймээс бодлогодоо анхаарч ажиллах нь зохимжтой гэж энэ салбарыг хариуцаж буй хүний хувьд үзэж байна гэлээ.

“Coal Mongolia-2022” үзэсгэлэн болно
“Coal Mongolia-2022” үзэсгэлэн болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.