/2022/08.31/: 10 дахь удаагийн нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн “Coal Mongolia-2022” 9-р сарын 7-8 өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улсын экспортын гол түүхий эд, төсвийн орлогын чухал эх үүсвэр болсон нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тус салбарт хөрөнгө оруулалт татах, сайн туршлагыг нэвтрүүлэх, техник технологийн ололтыг танилцуулах, компанийн нийгмийн хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх "Coal Mongolia-2022" чуулга уулзалт, үзэсгэлэн нь “Сэргэлтийг Хамтдаа” уриан доор зохион байгуулагдана. Чуулганд оролцогчдын 79 хувийг өнгөрсөн хугацаанд бизнесийн төлөөлөл бүрдүүлж байсан бол төр засгийн төлөөлөл 9 хувийг эзэлж байв. Үзэсгэлэнд өмнөх жилүүдэд 500 гаруй компани оролцож, өөрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж байснаас 48 хувийг нь техник технологи, ханган нийлүүлэгчид бүрдүүлж байжээ.