Эх барихуйн сургагч багш бэлтгэх анхны сургалт болж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эх барихуйн сургагч багш бэлтгэх анхны сургалт болж байна

/2022.08.30/: Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Япон улсын Жайка олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Эх барихуйн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагааг мөн хэрэгжүүлж байгаа билээ.

Улсын хэмжээнд 1050 орчим эх баригч ажиллаж байгаа бөгөөд эдгээр эмнэлгийн мэргэжилтний цогц чадамжийг тодорхойлох, ажлын байран дээр нь сургах тогтоолцоог бий болгож байна. Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс наймдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Эх барихуйн сургагч багш бэлтгэх анхны сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Хүрээ, Амгалан, Өргөө амаржих газрын нийт 24 эх баригч хамрагдлаа. Цаашид сургалтыг шат дараатай зохион байгуулж, орон нутгийн эх баригч нарыг хамруулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Өвөрхангай аймагт “Ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийг нутагшуулах“ төслийн нээлт боллоо
Өвөрхангай аймагт “Ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийг нутагшуулах“ төслийн нээлт боллоо
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.