Онцгой байдлын алба хаагчид 187 иргэнийг аварсан байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онцгой байдлын алба хаагчид 187 иргэнийг аварсан байна

/2022.08.30/: Он гарсаар өнөөдрийн байдлаар голын ус, цас, шавар, элсэнд суусан, усанд боогдсон 44 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, 187 иргэний амь насыг аварч, 90 тээврийн хэрэгслийг гол, уснаас татан гаргаж, аюулгүй болголоо.

Тухайлбал, НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид “Туул” голын усанд өчигдөр буюу 29-ний 13:57 цагт суусан автомашиныг татан гаргаж, гурван иргэний аюулгүй байдлыг ханган ажиллаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
 
Чингис хааны музейд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл дэлгэгдлээ
Чингис хааны музейд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл дэлгэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.