Хятадын эдийн засгаа дэмжих хөтөлбөр газрын тосны үнэ өсөхөд нөлөөлж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын эдийн засгаа дэмжих хөтөлбөр газрын тосны үнэ өсөхөд нөлөөлж байна

China Infrastructure Investment in 2022 - Spurring Economic Growth

/2022.05.02/: Хятад улс Ковид-19 цар тахалтай холбогдуулан санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай зарласнаар Брент төрлийн газрын тосны үнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 105 ам.доллар/баррелиар арилжаалагдаж байна.

Газрын тосны худалдаачид Хятадад үүссэн цар тахлын шинэ давлагаагаас үүдэлтэй хөл хорионы мэдээнээс илүүтэй Хятадад хямралын үед эдийн засгаа дэмжих шинэ хөтөлбөрт анхаарлаа хандуулж байна.

Тодруулбал, Хятадын засгийн газар Бээжин хотод хөл хорио тогтоож чадаагүй бөгөөд өмнөх удаагийн хөл хорионд орсон хүмүүст илүү их дэмжлэг үзүүлэхийг амласны дараагаар газрын тосны үнэ өсөлт үзүүллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Хятадын Ардын банк 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны сүүлээр "Бодит эдийн засаг, ялангуяа тахал өвчинд нэрвэгдсэн аж үйлдвэр, жижиг бизнесүүдэд ухаалаг мөнгөний бодлогын дэмжлэг үзүүлэхээ эрчимжүүлнэ" гэж мэдэгдсэн.

Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү арга хэмжээ нь газрын тосны эрэлтийг нэмэгдүүлж магадгүй бөгөөд зөвхөн Хятадад төдийгүй дэлхий даяар эрэлт удаашрах эрсдэлтэй байсан зах зээлд итгэл найдвар төрүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ, дөрөвдүгээр сарын 26-нд Оросын байгалийн хийн нийлүүлэгч Газпромоос хоёр улс мэдэгдэл хүлээн авсны дараа Орос Польш, Болгарт хийн нийлүүлэлтээ дөрөвдүгээр сарын 27-нд бүрмөсөн зогсоох төлөвтэй байна гэж S&P Global Commodity Insights өмнө нь мэдээлэв.

Төрийн хяналтад байдаг PGNiG болон Газпром Экспорт хоёрын хооронд байгуулсан урт хугацааны гэрээний дагуу Польшийн компани төлбөрөө рублиэр төлөхөөс татгалзсан тул Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг дөрөвдүгээр сарын 27-ноос эхлэн бүрмөсөн зогсооно гэж PGNiG дөрөвдүгээр сарын 26-нд мэдэгдэв.

Эх сурвалж: investing

“ИРГЭНИЙ ОРОН ЗАЙГ ХАМГААЛАХ НЬ” иргэний нийгмийн хурал  болно
“ИРГЭНИЙ ОРОН ЗАЙГ ХАМГААЛАХ НЬ” иргэний нийгмийн хурал болно
 
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.