/2022.08.23/: Ардчилсан тогтолцооны амин тулгуур болох иргэний нийгмийг хаах, хумих зэрэг ардчиллын ухралт дэлхийн олон улс оронд үзэгдэж байгаа цаг үед Монгол Улсад ч иргэний орон зайг хумих эрсдэл бүхий холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг батлах асуудал яригдаж буй энэ цаг үед Иргэний нийгмийн консорциумын зүгээс “Иргэний орон зайг хамгаалах нь” хагас өдрийн хурлыг 2022 оны 08-р сарын 29-ний өдөр иргэний нийгмийн байгууллагуудын хамт зохион байгуулна.
Уг хурлын зорилго нь иргэний нийгэм, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн төлөөллийн иргэний орон зайг хамгаалах талаарх олон ургальч дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэж, олон нийтийг мэдээлжүүлэх юм. Монгол Улсад нээлттэй иргэний орон зай яагаад чухал болох, уг орон зайг хадгалахын учир шалтгаан, иргэний нийгмийн ардчилалд үзүүлдэг ач холбогдол, ФАТФ-ын зөвлөмжийн тухай буруу ойлголтыг хэрхэн залруулах, нээлттэй иргэний орон зайд хэвлэл мэдээлэл ямар үүрэгтэй болох, хэвлэлийн эрх чөлөө, судалгаанд суурилж салбарын төлөөллийг оролцуулсан хамтын бодлого боловсруулалт зэрэг асуудлыг хурлаар хөндөнө.
Иргэний орон зайг нээлттэй байлгаж, иргэний нийгмийг хөгжүүлэх төрийн бодлого дутаж буй Монгол Улсад цаг үеэ олсон уг чухал хуралд Таныг идэвхтэй оролцохыг урьж байна.
Цаг |
Агуулга |
13:30 – 14:00 |
Бүртгэл/техник холболтын бэлтгэл Цай, кофе, хөнгөн зууш |
14:00 – 14:10 |
Нээлтийн үг
|
14:10 – 14:20 |
Цахих илтгэл #1: Нээлттэй иргэний орон зай Монгол Улсад яагаад чухал вэ?
|
14:20 – 14:30 |
Цахих илтгэл #2: Нээлттэй иргэний орон зайг хадгалахын ач холбогдол |
14:30 – 14:40 |
Цахих илтгэл #3: ФАТФ-ын зөвлөмжийн тухай буруу ойлголтыгзалруулах нь
|
14:40 – 15:30 |
Панел хэлэлцүүлэг: Иргэний орон зай ба бодлого боловсруулалт |
15:30 – 15:40 |
Цахих илтгэл #4: Иргэний орон зайн чиг хандлага: Түгээмэл шүүмж ба бодит байдал |
15:40 – 15:50 |
Цахих илтгэл #5: Хүний эрхийн хамгаалагчдын өнөөгийн байдал
|
15:50 – 16:40 |
Панел хэлэлцүүлэг: Монголын ардчилалд иргэний нийгмийн үүрэг, ач холбогдол
|
16:40 – 16:50 |
Цахих илтгэл #6: Судалгааны нэгдсэн санг хэрхэн ашиглах вэ?
|
16:50 - 17:00 |
Цахих илтгэл #7: Хэвлэлийн эрх чөлөө ба иргэний орон зай
|
17:00 - 17:50 |
Панел хэлэлцүүлэг: Нээлттэй иргэний орон зайд хэвлэл мэдээллийн үүрэг
|
17:50 - 18:00 |
Хаалт
|
18:00 - 19:30 |
Нэтворкинг Цай, кофе, хөнгөн зууш
|