“Нарантрейд“ ХХК болон иргэдийн хооронд үүссэн газрын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нарантрейд“ ХХК болон иргэдийн хооронд үүссэн газрын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулна

/2022.08.22/ Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс БЗД-ийн 6 хороо, "Нарантрейд" ХХК болон иргэдийн хооронд үүссэн газрын асуудал дээр очиж, ажиллажээ. Энэ асуудлыг бид өмнө нь сурвалжилж байсан билээ.

Тэгвэл үүсээд буй нөхцөл байдлыг шийдэх үүднээс талуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, ажиллах шийдвэрийг Нийслэлийн ИТХ-ын Ж.Батбаясгалан гаргасан байна. Тэрбээр,

-Бүх талуудын үгийг төлөөлөгчид бид сонсоно. Тиймээс дүүргийн удирдлагуудын хэлж байгаачлан бүх түвшинд нь хамтарч байгаад энэ төслийн хүрээнд, ялангуяа оршин суугчидтай асуудлаа ярилцахаар ирлээ. Энд аль нэг намын төлөөлөл биш хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж буй байгаа иргэдээ төлөөлж буй төлөөлөгчид явж байна. Тиймээс талууд харилцан хууль ёсны эрхийг хүндэтгэж асуудалд хандах нь зөв юм гэжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгджээ
 
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.