/2022.08.18/ Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс өчигдөр “Криптографын тухай ойлголт, криптосистемийн аюулгүй байдал” сэдвийн дор цахим болон танхим хосолсон сургалтыг зохион байгуулжээ.
Үүний хүрээнд Тагнуулын ерөнхий газраас “Криптограф ба өнөөгийн чиг хандлага”, “Мэдээллийн нууцлал, крипто хамгаалалт” сэдвүүдээр мэдээлэл хийсэн байна.
Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Цахим парламент, инновацын газрын дарга Б.Өлзийбат, дэлхий нийтээр цахимжиж байгаа энэ үед Монгол Улсын парламент цахим шилжилтийг мөн эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал иргэд, олон нийтдээ ойртох боломжийг бүрдүүлэх бодлогын хүрээнд “D-Parliament” цахим системийг нэвтрүүлсэн байдаг. Ингэснээр иргэд парламентад өргөн баригдсан хуулийн төсөлд саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлж байна гэлээ.