/2022.08.17/: "Багш бүрд компьютер" хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны яам аймаг, нийслэлийн засаг дарга нартай хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймаг ЕБС-ийн бүх багш нараа компьютероор хангахаар боллоо. Энэхүү ажлын хүрээнд нийт 830 багшийн компьютерыг худалдан авч аймгийнхаа Боловсрол, шинжлэх ухааны газарт хүргүүлээд байна. Хичээл эхлэхээр багш нартаа олгож эхлэх аж.
Говь-Алтай аймаг ирэх хичээлийн жил гэхэд Сургуулийн өмнөх боловсролын бүх багш нараа компьютертой болгохоор зорьж байна.
Эх сурвалж: БШУЯ