/2022.08.17/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сурагчдын дүрэмт хувцастай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Дүрэмт хувцас эцэг эхчүүдэд тулгарч буй хамгийн том асуудал байдаг?
-Дүрэмт хувцас бол эцэг эхчүүдийн сонголтын асуудал. Түүнээс биш би заавал шинэ форм, дүрэмт хувцас ир гэдэг шаардлагыг тавихгүй.
-Сургуулиудын зүгээс аль нэг дүрэмт хувцасны компанийн формыг өмс гэсэн шаардлага тавьдаг?
-Энэ тал дээр бид ямар нэг зохицуулалт хийдэггүй. Манайд дүрэмт хувцас үйлдвэрлэдэг үндэсний таван оёдлын үйлдвэр байдаг. Үндсэндээ хувийн хэвшлийн зохицуулалттай байдаг учир төр үүнд оролцох боломжгүй. Үүн дээр тендер гэсэн ойлголт байхгүй. Иргэд, ЖДҮ-ийнхэн нийлж сум орон нутгийнхаа дүрэмт хувцсыг оёх бүрэн боломжтой.