Л.Энх-Амгалан: 16-аас дээш насны иргэн бүрийг И-мэйл хаягтай болгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: 16-аас дээш насны иргэн бүрийг И-мэйл хаягтай болгоно

/2022.08.17/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Монгол Улсын үндэсний цахим шууданг өнөөдрөөс нэвтрүүлж байна. Өөрөөр хэлбэл, 16-аас дээш насны иргэн бүрийг E-mongolia системээр дамжуулан И-мэйл хаягтай болгоно. Өнөөдрийн байдлаар 1,5 сая иргэн E-mongolia системийг ашиглаж байна. Тиймээс цаашид таны И-мэйл хаягаар дамжуулан төрийн үйлчилгээний талаарх мэдээ мэдээллийг өгч байх болно. Монгол Улс цахим шуудангийн тогтолцоонд бүрэн шилжиж байна гэж ойлгож болно.

Иргэд И-мэйл хаягаараа дамжуулан бүх яамдын үйлчилгээг авахаас гадна төрийн үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо ирүүлэх боломжтой гэлээ.

Спорт цогцолборын бүтээн байгуулалт 70 хувьтай байна
Спорт цогцолборын бүтээн байгуулалт 70 хувьтай байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.