А.Отгонбаатар: ҮХНӨ хийх хүртэл талбай дээр СУУЛТ ЗАРЛАНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Отгонбаатар: ҮХНӨ хийх хүртэл талбай дээр СУУЛТ ЗАРЛАНА

/2022.08.16/ "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар ҮХЦ-ийн гаргасан шийдвэртэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрээр:

-Үндсэн хуультай холбоотой шийдвэр түүхэнд хар гэж тэмдэглэж болохоор шийдвэр байлаа. Үүнээс шалтгаалаад бидний яриад байсан ҮХНӨ буюу тогтолцооны шинэчлэлт хийгдэхгүй үлдэх гээд байна. Хэдэн УИХ-ын гишүүдийн мөрөөдөл биелж, давхар дээл өмсөж сайд болж идэж ууж байгаад эргээд 2024 оны сонгуульд гарч ирж эрх барих гээд байна.

Бид МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай тогтолцоогоо өөрчилнө гэж тунхаг бичигт гарын үсэг зураад байсан. Тэр хааччихав аа. Одоо ҮХЦ-ийн шийдвэрээр Үндсэн хуульд гар дүрэх гэж байгаа бол ганц давхар дээлний асуудлыг шийдвэрлээд өнгөрөх биш ҮХНӨ-өө хийгээч ээ. Хэрэв бид 2024 оны сонгуультай өнөөдрийн тогтолцоогоороо золгох юм бол хамгийн мөнгөтэй хүмүүс тойрогт ялалт байгуулж, эргээд МАН засаглана.

Нөгөө ҮХНӨ-ийг хамт хийе гээд байсан Т.Доржханд гишүүн минь та хааччихав аа. Давхар дээлний асуудал шийдэгдээд алга болсон уу. Одоо УИХ-ын гишүүдийн мөрөөдөл биелэх гээд байна. Бид үүнийг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Тиймээс би ойрын хугацаанд намынхаа нөхөдтэй ярьж байгаад талбай дээр суулт зарлана. Энэ суулт зөвхөн ҮХНӨ хийлгэхийг шаардсан суулт байх болно гэлээ.

Олимпын гүүрний явган хүний гүүрэн гарцыг угсарч эхлээд байна
Олимпын гүүрний явган хүний гүүрэн гарцыг угсарч эхлээд байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.