/2022.08.15/ УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын казино тоглож байгаа зураг цахим орчинд цацагдсан билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор тэрээр тайлбар хийжээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан, "Гүтгэлэгт хариу өгье. Фотошопоор зураг эвлүүлээд казиночин болгочих гээд яджээ. Уруулаа норгож байгаа энэ зургийг намайг гүтгэсэн, доромжилсон ихэнх эвлүүлэгт оруулах юм. Хэсэг женкочид намайг Америкийн хоньчин, казак, хужаа болгох гээд аргаа барсан, одоо казиночин болгочихвол муухай харагдана гэж бодсон уу, больж үз. Заримдаа арай өөр зураг ашигла, үнэмшилтэй харагдана. Дээлтэй, бүрх малгайтай зураг сүртэй ш дээ, ялгараад л" гэжээ.