БШУЯ: Багш нар БҮХ ТӨРЛИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ боломжтой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Багш нар БҮХ ТӨРЛИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ боломжтой боллоо

/2022.08.15/ БШУЯ-наас хэрэгжүүлж буй төсөв, санхүүжилтийн шинэчлэл, боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор 6 банктай хамтран ажиллахаар болжээ.

Үүний хүрээнд талууд санамж бичиг байгуулж, “БАГШ” картын үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Багш картын үйлчилгээгээр:

  • Орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах
  • Компьютер, түүний дагалдах хэрэгслийг худалдан авах
  • Шимтгэлгүй болон урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлттэй
  • Хэрэглээний лизингийн зээлд хамрагдах
  • Цалингийн зээл болон цалингийн багцын үйлчилгээ авах
  • АТМ болон ПОС машинаар үйлчлүүлэхэд гүйлгээний шимтгэлгүй
  • Жилийн хураамжгүй төлбөрийн карт авах, карт нээх зэрэг боломжуудыг олгож байна.

Багш картын үйлчилгээнд боловсролын бүх түвшний буюу Сургуулийн өмнөх боловсрол, ЕБС, Мэргэжлийн боловсрол, Дээд боловсрол, Насан туршийн боловсролын төвийн багш, ажилчид хамрагдах боломжтой.

Д.Галсансүх 250 мянган төгрөгийн ХОС ПЯНЗ гаргажээ
Д.Галсансүх 250 мянган төгрөгийн ХОС ПЯНЗ гаргажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.