Д.Галсансүх 250 мянган төгрөгийн ХОС ПЯНЗ гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Галсансүх 250 мянган төгрөгийн ХОС ПЯНЗ гаргажээ

/2022.8.15/ Яруу найрагч Д.Галсансүх "Галсансүхийн Нисванис" нэртэй хос пянз гаргажээ.

Монголд анх удаа гаргаж буй энэхүү хос пянз нь яруу найраг, амьд хөгжмийн хослолтой. Д.Галсансүхийн өөрийнх нь уншснаар 90-д оны шүлгүүдээс гадна сүүлийн үеийн шинэ шүлгүүд, түүний зохиосон Нисванис хамтлагийн дуунуудыг Нисванис хамтлаг болон дуучин Л.Энх-Амгалан дахин шинэчилж бичүүлж давтагдашгүй хувилбараар дуулсан юм" хэмээн пянзны талаар өгүүлжээ.

Мөн дуучин Т.Ариунаагийн дуулсан “Утасны дугаар” дууг анхны хувилбараар нь “Нисванис” хамтлагийн ахлагч, дуучин Л.Энх-Амгалан акустик гитартай дуулснаар орсон байна.

"Галсансүхийн Нисванис" цомог:

А.1

  1. Сэтгэл хөдөлнө - Нисванис
  2. Нүүдэлчдийг номхруулсан нь... Д.Галсансүх
  3. Хятад хоол
  4. Яруу найргийн хаан эргэн ирсэн нь
  5. Улаан хошуутай шувуу минь...
  6. Морин шоргоолжны нуруун дээр...
  7. 2021 оны хүйтэн зун
  8. Үзэсгэлэн гоо амрагтаа би
  9. Адилтгаж хэнтэй ч зүйрлэмгүй...
  10. Хаан Аттиллагийн цагаан шонхор
  11. Д.Гүнболдын шахалтаар хэлсэн шүлэг

А.2

  1. Үхлийн тухай хөгжилтэй дуу - Нисванис
  2. Чөтгөр бид хоёр - Нисванис
  3. Аабан бээбэн - Нисванис
  4. Гар хангалага - Нисванис

В.1

  1. Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг... - Нисванис
  2. Бурханд хэлэх зөвлөгөө
  3. Англи хэлэнд итгэж зориулав
  4. Р.Чойномд бичсэн захидал
  5. Үнээдэй нютаг-1
  6. Нүдийг минь нээмүү
  7. Пост модерн дөрвөн улирал "өвөл"
  8. Водка
  9. Жорлонд сууж байхад...

В.2

  1. Арван нэгэн давхарын блюз
  2. Ганцаардал
  3. Гэрэлт ирээдүй намайг дуудна - Л.Энх-Амгалан
  4. Утасны дугаар - Л.Энх-Амгалан
  5. Би тамхиа татаад дуусч байна - Л.Энх-Амгалан
  6. Эсрэг утгаар нь - Нисванис
  7. Далд оюун ухаан - Нисванис
Асем вилла орчмын тохижилт 90 хувийн биелэлттэй байна
Асем вилла орчмын тохижилт 90 хувийн биелэлттэй байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.