Шатахуун түгээх станцуудад гүйцэтгэлийн шалгалт хийжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатахуун түгээх станцуудад гүйцэтгэлийн шалгалт хийжээ

/2022.08.11/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчдэд шатахуун түгээх газрууд хэмжилтийн сав байлгах, дотоод хяналтын журмаа сайжруулан, хяналтыг тогтмол хийж гомдол маргааныг шуурхай шийдвэрлэж байх талаар шаардлага хүргүүлсэн байна.

Уг шаардлагын хэрэгжилт ямар байгаа талаар ШӨХТГ-аас энэ сарын 4-ний өдөр гүйцэтгэлийн шалгалт явуулсан байна. Үүний хүрээнд СХД-ийн 19 дүгээр хороонд байрлах “Содмонгол” болон “Тэс петролиум” ШТС-д хэрэглэгч дутуу шахалттай холбоотой гомдол гаргасан тохиолдолд хэрхэн шийдвэрлэж байгааг шалгажээ.

Ингэхэд дээрх хоёр ШТС-д хийсэн хэмжилтээр зөрчил дутагдал илрээгүй бөгөөд Стандарт хэмжилзүйн газраас баталгаажуулсан хэмжилтийн савтай байсан гэж ШӨХТГ-өөс мэдээллээ.

Хэрэв хэрэглэгч танд шатахууны дутуу шахалттай холбоотой эргэлзээтэй асуудал гарвал тухайн ШТС-ын ажилтанд хандаж хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь шалгаж нягтлаарай.

Энэ сард 71,7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно
Энэ сард 71,7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.