ХХБ-аас 2 сая доллар залилсан гэмт этгээдүүдийн шүүх хурал хойшлогдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХБ-аас 2 сая доллар залилсан гэмт этгээдүүдийн шүүх хурал хойшлогдлоо

/2022.08.11/: Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам доллар залилсан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Б.Бямбадорж нарт Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Залилах гэмт хэрэг, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Яллагдагч Б.Бямбадорж нарт холбогдох эрүүгийн 2109000000706 дугаартай хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн боловч зарим яллагдагч нарын нэр бүхий өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч хянан хэлэлцээд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2022 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаанд хойшлууллаа.

Уг хуралдаан хүртэл яллагдагч нарын холбогдсон хэргийн нөхцөл байдал, яллагдагч нарын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцлийг хангах зорилгоор яллагдагч Б.Бямбадоржид урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, яллагдагч Ц.Энхтайван, Б.Түвшинжаргал, Э.Золхүү, Б.Энхбаатар, Д.Гажидваанчиг, Б.Баттулга, Б.Баясгалан, Э.Энхсанжаа, Ц.Ариунтамир нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус өөрчилж тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эх сурвалж: БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын тэргүүн В.Т.Ховалыгтай уулзлаа
Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын тэргүүн В.Т.Ховалыгтай уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.