Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын тэргүүн В.Т.Ховалыгтай уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын тэргүүн В.Т.Ховалыгтай уулзлаа

/2022.08.11/ Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын тэргүүн В.Т.Ховалыгийг Элчин сайдын яаманд өчигдөр хүлээн авч уулзаж, Монгол, Тувагийн хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцжээ.

Тодруулбал, Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбох хил дамнасан төмөр замын болон авто замын төслүүдийн боломжит чиглэл, хийгдэж буй ажил, хэтийн төлөв, бүтээн байгуулалттай холбоотой тодорхой асуудлуудыг Элчин сайд Тува Улсын тэргүүн нар ярилцаж, оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

ХӨСҮТ 9 ажилтандаа орон сууцны урьдчилгаа болгож тус бүр 20 сая төгрөг ОЛГОНО
ХӨСҮТ 9 ажилтандаа орон сууцны урьдчилгаа болгож тус бүр 20 сая төгрөг ОЛГОНО
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.