Д.Ганбат: Эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн асуудал ТОДОРХОЙГҮЙ хэвээр үлдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн асуудал ТОДОРХОЙГҮЙ хэвээр үлдлээ

/2022.08.11/ УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр нар ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нарын айлчлал, Мөн НҮБ-ын ЕНБД-ын алчлалтай холбогдуулан АН-ын байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Зургаадугаар сараас хойш Монгол Улс дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Японы гадаад хэргийн сайд, Хойд атлантын цэргийн эвслийн жанжин штабын дарга, ОХУ-ын гадаад хэргийн сайд, БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И болон НҮБ-ын ЕНБД нар айлчиллаа.

Маш чухал айлчлалууд боллоо. Ван И сайдаас бид маш их зүйл хүлээж байсан. Чамлахаар чанга атга гэгчээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлыг түргэвчлэх, Гашуунсухайтын нүүрс тээврийг нэмэгдүүлэх гээд нэлээд чухал асуудлуудаар ярьлаа. Гэхдээ эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн асуудал ахиад тодорхойгүй хэвээр үлдэж байна.

Бид 10-аад жил эдийн засгийн хөгжил, дэвшил, ахицгүй жилүүдийг өнгөрөөсөн. Тиймээс АН-ын зүгээс том төслүүдийг яаралтай хөдөлгөж, ард түмний эрх ашигт нийцүүлж ажиллах ёстой гэж үзэж байна. Юмны үнэ нэмэгдэж, ард түмний амьдрал ахуй маш хүнд болсон байна гэлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 351 тохиолдол бүртгэгджээ
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 351 тохиолдол бүртгэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.