УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл

Latest Russia-Ukraine updates: Kyiv to hold talks with Moscow | Russia-Ukraine  war News | Al Jazeera

/2022.08.11/: ОХУ Украинд довтолсноос хойш 169 дахь өдөр болж байн. Бид та бүхэнд сүүлийн 24 цагийн хугацаанд Украинд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ОХУ-ын иргэдийг нэвтрүүлэхгүй байхыг уриалав: Зарим гишүүн орнууд Европт зочлох нь амрагчдын хувьд "хүний эрх биш давуу эрх" гэж үзэн Оросын жуулчдад зорчихыг хориглохыг ЕХ-ноос уриалав. Ерөнхийлөгч Володимир Зеленський “Вашингтон Пост” сонинд өгсөн ярилцлагадаа “Хамгийн чухал хориг арга хэмжээ бол Оросуудад хилээ хаах” гэж хэлсэн байна.

Хятад улс АНУ-ыг хямралыг бий болоход гол нөлөөг үзүүлсэн гэв: Хятадаас Москвад суугаа Элчин сайд Жан Ханхуй лхагва гарагт Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа, "НАТО-гийн батлан хамгаалах эвслийг удаа дараа өргөжүүлэх замаар Оросыг буланд оруулж байна гэж Вашингтоныг буруутгав."

Оросын 9 онгоцыг устгасан гэв: Мягмар гарагт Крым дахь Оросын нисэх онгоцны буудалд болсон халдлагын хариуцлагыг хүлээгээгүй хэдий ч Украины Зэвсэгт хүчний жанжин штаб сүүлийн 24 цагийн дотор Оросын есөн онгоцыг устгасан гэж өнөөдөр мэдэгдэв. Гэхдээ тэрхүү онгоцнуудыг яг хаана сөнөөсөн гэдгийг тодорхой заагаагүй байна. Энэхүү мэдэгдэл нь Оросын Саки агаарын баазад дэлбэрэлт болсонтой холбоотой юм.

9 Russian warplanes were destroyed in Crimea blasts, Ukraine says

Крымд дэлбэрэлт болов: Новофедоривка хотын ойролцоох агаарын баазад дэлбэрэлт болсны улмаас нэг хүн нас барж, 13 хүн шархадсан гэж Крымын бүс нутгийн Эрүүл мэндийн яам мэдэгдэв. Крымыг 2014 онд Орост нэгтгэсэн.

Украин Крымд довтлох эрхтэй гэв: Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес Крым дахь агаарын баазад дэлбэрэлт болсон тухай Оросын зүгээс гаргаж байгаа тайлбаруудыг Их Британи "үл хэрэгссэн, цаашид ч адил" гэж мэдэгдээд, энэ газрыг украинчуудын "хууль ёсны бай" болно гэж үзэж байна гэв.

Эстони улс ОХУ-ыг агаарын хилээ зөрчихгүй байхыг хүсчээ: Эстони улс ОХУ-ын элчин сайдыг дуудаж, "ОХУ-ын нисдэг тэрэг агаарын орон зайгаа зөрчиж байгааг албан ёсоор эсэргүүцлээ" гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв. "Эстони улс үүнийг туйлын ноцтой бөгөөд харамсмаар хэрэг явдал гэж үзэж байгаа бөгөөд энэ нь хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй зүйл" гэж тус яам мэдэгдэлдээ дурьдаж, нисдэг тэрэг Балтийн жижиг улсын зүүн өмнөд хэсэгт зөвшөөрөлгүй ниссэн гэжээ.

Estonia protests to Russia over helicopter airspace violation | News | Al  Jazeera

Дайн Крымээр эхэлсэн бол Крымээр дуусах ёстой гэв: Украйны ерөнхийлөгч Володимир Зеленський халдлагын ард хэн байгаа талаар яриагүй ч Крымийг “чөлөөлнө” гэж амлаж, “Украин болон бүх чөлөөт Европын эсрэг хийсэн Оросын дайн Крымээс эхэлсэн бол Крымээр дуусах ёстой" гэв. Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк хэлэхдээ, Украины тал дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээхгүй байгаа нь партизанууд оролцсон байж болзошгүй гэж үзэж байна гэв.

Атомын цахилгаан станцыг онц аюултай горимоор ажиллуулж байна гэв: Запорожье атомын станцыг эзэлсэн Оросын арми 2014 онд станцын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг өөрчилсөн гэж Украины оператор Энергоатом мэдэгдэв. Үүний тулд эхлээд Украйны эрчим хүчний системд холбогдсон станцын цахилгааны шугамыг гэмтээх хэрэгтэй аж. Наймдугаар сарын 7-9-ний хооронд Оросууд аль хэдийн гурван цахилгааны шугамыг гэмтээсэн. Одоогийн байдлаар үйлдвэр ганцхан үйлдвэрлэлийн шугамаар ажиллаж байгаа нь маш аюултай ажлын арга юм” гэж Энергоатомын ерөнхийлөгч Петро Котин Украины телевизэд ярьжээ. Крымын хойгоос холгүй орших тус станцад Украины 15 реакторын зургаа нь байдаг бөгөөд дөрвөн сая байшинг эрчим хүчээр хангах хүчин чадалтай аж.

Запорожжиа цахилгаан станцыг Орос өөрийн цахилгаан сүлжээнд холбохыг санаархаж байна: Украины атомын цахилгаан станцын тэргүүн ОХУ-ын эзэмшилд байгаа өмнөд хэсэгт орших Запорожжиа атомын цахилгаан станцыг буудах нь "маш өндөр" эрсдэлтэйг анхааруулж, Киев ирэх өвөл уг байгууламжийг эргүүлэн авах нь нэн чухал гэж мэдэгдэв. “Энергоатом” компанийн тэргүүн Петро Котин “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа, "Өнгөрсөн долоо хоногт Запорожжиа үйлдвэрийг Украины цахилгааны сүлжээнд холбосон гурван шугам Оросын буудлагад өртөж гэмтсэн бөгөөд Орос уг байгууламжийг өөрийн цахилгаан сүлжээнд холбохыг хүсэж байна" гэж мэдэгджээ.

Russia using Zaporizhzhia nuclear power plant as army base - Ukraine - BBC  News

Бондын төлбөрийг хойшлуухаар болов: Украины гадаадад зээлдүүлэгчид бараг 20 тэрбум ам.долларын олон улсын бондын төлбөрийг хоёр жилийн хугацаанд царцаах хүсэлтийг дэмжсэн байна. ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш зургаан сар өнгөрсөн хэдий ч энх тайван болох, гал зогсоох ямар ч шинж тэмдэг харагдахгүй байгаа тул бонд эзэмшигчид 2022-2033 оны хооронд хугацаа нь дуусах Украины 13 төрийн бондын улсын хүү болон хөрөнгийн төлбөрийг хойшлуулахаар тохиролцов.

ОХУ-ын Цэргийн хэвлэлийн бага хурал боллоо: Лхагва гарагт Оросын өдөр тутмын цэргийн хэвлэлийн бага хурал болж Украины гурван онгоцыг нэг шөнийн дотор сөнөөж, Германаас нийлүүлсэн зенитийн системийг устгасан гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Theguardians

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.