Зуслангийн бүсээс 100 бодгаль тарвагыг нүүлгэн шилжүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зуслангийн бүсээс 100 бодгаль тарвагыг нүүлгэн шилжүүлжээ

May be an image of outdoors

/2022.08.11/: Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн ногоон бүс дэх Монгол тарвага /Marmota sibirica/-ны тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна.

May be an image of 2 people and grass

Энэ жилийн хувьд нийслэлийн Байгаль орчны газраас Сонгинохайрхан дүүргийн 24, 42-р хороо, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хорооны нутаг дэвсгэр Билгүүний энгэр, Сүхбаатар дүүргийн 24, 42-р хороодын нутаг дэвсгэрээс нийт 100 бодгаль тарвагыг “Агнуурын менежментийн тэх төв” ТББ-тай хамтран “Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, зөөвөрлөх журам”-ын дагуу барьж тарваган тахлын голомтгүй бүсээс голомтгүй бүс нутагт өмнө нь тарвага нутагшиж байсан Баянзүрх дүүргийн 20-р хороо “Дээндийн орон нутгийн тусгай хамгаалалттай газар”-т шилжүүлэн нутагшуулж, тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэхэд байгаль хамгаалагчийн оролцоотойгоор мониторинг судалгаа хийж байна.

May be an image of outdoors

May be an image of animal and outdoors

May be an image of 2 people, people standing and grass

Эх сурвалж: НБОГ

Хан-Уул дүүргийн хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийлээ
Хан-Уул дүүргийн хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийлээ
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.