Япон Улс Монголд 150 тэрбум иенийн зээл олгоно
 

Япон Улс Монголд 150 тэрбум иенийн зээл олгоно

Япон Улсын Засгийн газар Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөхөд зориулж 150 тэрбум орчим иенийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Ирэх есдүгээр сарын 29-нд болох хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр энэ тухай албан ёсоор тохиролцож, ноот бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Зээлийн хэмжээ 158.284 тэрбум иен хүртэл байх бөгөөд жилийн 1.1 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөж, нийт 40 жилийн хугацаатай байх гэнэ.

Уг санхүүжилтээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, агаарын тээврийн холболтыг сайжруулах өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэх юм.

Одоогийн “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь Японы иенийн зээлийн санхүүжилтээр баригдаж, 2021 онд ашиглалтад орсон юм.

Эх сурвалж: The Japan Times

АНУ ОРОС, УКРАИНЫ ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭГ СЭРГЭЭХ САНАЛ ГАРГАЛАА
АНУ ОРОС, УКРАИНЫ ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭГ СЭРГЭЭХ САНАЛ ГАРГАЛАА
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.