АНУ Орос, Украины хоорондын дайныг зогсоох дипломат хэлэлцээг сэргээх хүрээнд гурван талт уулзалт зохион байгуулах санал гаргажээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн мэдээлснээр АНУ талуудыг эхний ээлжинд дипломат төлөөлөгчдийн түвшинд уулзуулах санал тавьсан бөгөөд уулзалтыг Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулах боломжтой Вашингтон мэдэгдсэн байн. Гэхдээ уулзалтын тов эцэслэгдээгүй байгаа аж.
В.Зеленский энэ долоо хоногт Нью-Йоркт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэрээ Украины дайны асуудлаар Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй ярилцахыг хүссэн байна. Ийнхүү Вашингтон Москва, Киевийн хоорондын хэлэлцээг дахин эхлүүлэх дипломат сувгийг сэргээх оролдлого хийж байна.
Эх сурвалж: Al Jazeera
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.