АНУ, БНХАУ 30 тэрбум долларын тариф бууруулахаар тохиролцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ, БНХАУ 30 тэрбум долларын тариф бууруулахаар тохиролцлоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын Вашингтонд хийсэн гурван өдрийн уулзалтын дараа 30 тэрбум долларын барааны тарифыг бууруулахаар тохиролцлоо. Тарифын бууралт нь хоёр талын бараанд тус тус хэрэгжинэ. АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мод, гоо сайхны болон эмнэлгийн зарим бүтээгдэхүүн, харин Хятадын жижиг цахилгаан хэрэгсэл, тоглоом, баярын чимэглэл зэрэг бараа үүнд багтаж байна. Мөн хоёр улсын тэргүүнүүд хиймэл оюун ухааны эрсдэл, аюулгүй байдлын асуудлаар албан ёсны яриа хэлэлцээг эхлүүлж, AI-тэй холбоотой осол, эрсдэлийн үед харилцах тусгай сувгийг байгуулахаар тохиролцжээ. Дараагийн AI хэлэлцээг АНУ, БНХАУ ирэх арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Хятад улс 2027, 2028 онд тус бүр дор хаяж 10 сая тонн АНУ-ын нүүрсыг импортлох тохиролцоонд хүрсэн талаар Цагаан ордон мэдээлжээ.

Н.Ука

Эдийн засаг 7.6 хувиар өссөн хэдий ч ядуурал 27.8 хувьтай
Эдийн засаг 7.6 хувиар өссөн хэдий ч ядуурал 27.8 хувьтай
 
Нөмрөгт учирсан хохирлын үнэлгээний тайланг танилцуулжээ
Нөмрөгт учирсан хохирлын үнэлгээний тайланг танилцуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.