Эрхүүд баавгай хоёр хүний аминд хүрчээ
 

Эрхүүд баавгай хоёр хүний аминд хүрчээ

ОХУ-ын Эрхүү мужийн Киренский дүүргийн Красноярово тосгоны орчимд баавгай гурван хүн рүү дайрсны улмаас хоёр хүн амиа алдсан хэрэг гарчээ.

Тус мужийн Дотоод хэргийн ерөнхий газрын мэдээлснээр, есдүгээр сарын 16-нд Киренск хотын гурван оршин суугч жимс түүхээр Красноярово тосгоны орчмын тайгад очсон байна. Энэ үеэр тэдэн рүү баавгай гэнэт дайрчээ. 65 болон 55 настай хоёр эрэгтэй амь насаа алдсан бол гурав дахь хүн зугтаж, болсон явдлын талаар бусдад мэдээлсэн байна.

Хэрэг гарсан газарт цагдаагийн алба хаагчид болон туршлагатай анчид очиж, амиа алдсан хоёр хүний цогцсыг олжээ. Мөн тэдний ойролцоо байсан баавгайг олж харан, буудахыг оролдсон боловч алджээ. Одоогоор цагдаа, анчид болон холбогдох байгууллагуудын нэмэлт хүчийг дайчлан зугтсан баавгайг эрэн хайж байгаа аж.

Красноярово тосгон нь Эрхүүгээс 1,200 км-ийн зайд оршдог бөгөөд цагдаагийн байгууллагаас баавгайн идэвхжил нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэдийг ой, тайгад зорчихдоо онцгой анхаарал болгоомжтой байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: Interfax.com

UB by me | Ким Юн Хи: Монголд амьдрах хугацаандаа нэг ч ХУЛГАЙЧТАЙ таарч үзээгүй
UB by me | Ким Юн Хи: Монголд амьдрах хугацаандаа нэг ч ХУЛГАЙЧТАЙ таарч үзээгүй
 
АТГ-аас Ч.Номингийн албан өрөөнд нэгжлэг хийжээ
АТГ-аас Ч.Номингийн албан өрөөнд нэгжлэг хийжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.