Шинэ улирал, шинэ бүрэлдэхүүн, шинэ өрсөлдөөн
 

Шинэ улирал, шинэ бүрэлдэхүүн, шинэ өрсөлдөөн

16 хоногийн дараа М Банк Аренад үзэгчдийн халуун уур амьсгал, хөгжөөн дэмжигчдийн дуу хоолой, талбай дээрх өрсөлдөөний эрч хүчээр дүүрч, Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 32 дахь улирал эхэлнэ.

Шинэ улирал эхлэхийг хүлээх догдлол, дуртай багийнхаа тоглогчдыг талбайд гарч ирэхийг харах мэдрэмж, бөмбөг цагаригт орох агшинд өөрийн эрхгүй хашхирах, багийнхаа төлөө хамтдаа уухайлах, ялалтын баяр, ялагдлын харамсал, дараагийн тоглолтыг тэсэн ядан хүлээх тэр бүх мэдрэмж дахин нэг улирлаар биднийг нэг дор цуглуулах гэж байна.

Энэ удаагийн шинэ улиралд багуудын солилцоо наймаа хэрхэн өрнөж, хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар цувралаар танилцуулъя.

  • 22 жилийн түүхтэй Хас Банк болон Хүлэгүүдийн хамтрал өндөрлөж “Өмнөговийн Хүлэгүүд” болж шинэ нэрээр энэ улиралд тэд эргэн ирж байна. Өмнөговийн Хүлэгүүд багийн хувьд өнгөрсөн улиралд 10 дахь удаагийн аваргын цомоо хүртсэн билээ.
  • Харин Эс Жи Эйпс баг NBA-ын алдарт тамирчин Дуайт Ховардыг багтаа нэтгэн энэ улиралд ширүүхэн өрсөлдөөнтэйгөөр эргэн ирж байна. Тэд энэ сард Сэлэнгэ Бодонс багтай улирлын өмнөх тоглолтоо хийсэн аж.
  • Дээд лигийн гурван удаагийн дэд байрын шагналыг хүртэж байсан Бишрэлт Металл баг өнгөрсөн улиралд “Хөгжлийн лиг” рүү унасан. Тус багийн ахлагч үндэсний шигшээ багийн тамирчин Т.Ууганбаярт хэд хэдэн багаас санал ирсэн гэх шуум мэдээлэл бий. Харин түүний хувьд аль багт нэгдэж байгаа олны хүлээлтэд байна.
  • BCH Knights (Найтс) багт тоглож байгаад 2025 оны 11-р сарын сүүлээр Завхан Бродерс багт шилжин элссэн Д.Дөлгөөнмөрөн энэ улиралд Khan Falcons багт нэгджээ. Түүний хувьд хурдан довтолгооны мастер гэдгээрээ танигдсан.
  • Өнгөрсөн улирал Монголианс багт нэгдсэн Б.Сүхбат энэ улиралд Омни Эрдэнэт Майнерс багт нэгджээ.
  • МУГТ Т.Санчир өнгөрсөн жилд Омни Эрдэнэт Майнерс багт тоглож байсан бол энэ жил Соно Бродерс багт нэгдсэн байна.
  • Өнгөрсөн улиралд чамгүй амжилт үзүүлсэн Завхан Бродерс баг Соно Бродерс болон шинэчлэгджээ.

Ирэх улирлын тэмцээн багуудын дунд асар их өрсөлдөөнтэй байх нь гарцаагүй. Гадаадад мэргэшсэн, үндэсний шигшээ багийн залуу тамирчдаа лигийн талбайд харж, дуртай багаа шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээр нь дэмжих нь сагсан бөмбөг сонирхогчдын туйлын их хүсэл аж. Тиймдээ ч ирэх улирал сагсан бөмбөгийн ордонд гал халуун тоглолтууд өрнөх нь тодорхой.

Т.Нандиа

84 сургууль шинээр барих сайхан ч хэн багшлах вэ
84 сургууль шинээр барих сайхан ч хэн багшлах вэ
 
Эрхүүд баавгай хоёр хүний аминд хүрчээ
Эрхүүд баавгай хоёр хүний аминд хүрчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.