Я.Содбаатар: Эсрэг санал өгсөн хүмүүсийг намаас ХӨӨНӨ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Содбаатар: Эсрэг санал өгсөн хүмүүсийг намаас ХӨӨНӨ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдыг огцруулах санал орж ирсэн тохиолдолд эсрэг санал өгсөн гишүүдийг МАН-аас хөөнө гэдгээ мэдэгдлээ.

Энэ тухай тэрээр "Дүрэмд заасан зөрчил гаргах юм бол намаас хөөгдөнө шүү дээ. Тэгээд хөөгөөд л явна. Энэ том нам олон жил намын дүрмийн хүрээнд л явж, олон удаагийн сонгуульд ард түмнийхээ итгэлийг авч л ялж байгаа шүү дээ. 100 жил болсон өөрийн гэсэн дүрэмтэй, өөрийн гэсэн үнэт зүйлтэй, үзэл баримтлалтай, 300, 400 мянган хүмүүсийн дуу хоолой, итгэл үнэмшил шүү дээ.

Мэдээж айлд ганц, хоёр сахилгагүй хүүхэд байдаг шүү дээ. Тэдэндээ хариуцлага тооцоод л явдаг шүү дээ.

Засгийн газрын асуудал хэрвээ орж ирвэл энэ асуудалд эсрэг ярьсан хүмүүсийг намаас хөөнө" хэмээсэн байна.

Түүхэн дэх хамгийн “жул” хотын дарга
Түүхэн дэх хамгийн “жул” хотын дарга
 
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.