
Бензин шатахууны хомсдол Улаанбаатар хотод хэвийн болсон ч орон нутагт ховордсон хэвээрээ байна. Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Евро 92 бензин литр тутамдаа 6000₮ хүрсэн байна. Харин энгийн АИ-92 бензин тасраад удаж байгаа талаар нутгийн иргэд мэдээллээ.
АҮЭБЯ-ны өгсөн мэдээллээр одоогор хөдөө орон нутгийн 100 гаруй суманд бензин, шатахууны хомсдолтой 30 орчим суманд АИ-92, АИ-95, 98 зэрэг бензин огт байхгүй нөхцөл байдалтай байна.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр Дорнод аймгийн зарим сумдад бензин, түлш тасалдсанаар өвлийн бэлтгэл ажлууд тасалдсан нөхцөл байдалтай байгаа аж.
Т.Бат

