Байгаль орчны яам баавгайгаа хамгаалъя
 

Байгаль орчны яам баавгайгаа хамгаалъя

Он гарснаас хойш улсын хэмжээнд идэш тэжээлийн хомсдол болон зан төрхийн онцлогоос шалтгаалан хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн 10 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

Тухайлбал, нийслэлийн суурьшлын бүсэд баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгдсэн бол 8 сарын сүүлч болон 9 сарын эхээр Хэнтий, Дорнод зэрэг аймгуудад хүрэн баавгай уулнаас бууж ирэн айл болон малын бэлчээрт ойртсон тохиолдол бүртгэгджээ. Эдгээр дунд эх баавгай гурван бамбаруушийн хамтаар бууж ирсэн тохиолдол ч бий.

Үүнийг баавгайн идэш тэжээл хомсодсонтой холбон тайлбарлаж байгаа бөгөөд баавгайн гол идэш тэжээлийн нэг болох хушны самрын тухай асуудал энд хөндөгдөж байна.

2023 онд хушны самрын экспорт оргил үедээ хүрч, 115.4 сая ам.долларт хүрч байсан бол 2024 онд байгалийн ургац багассантай холбоотойгоор экспортын хэмжээ эрс буурч, оны эхний 9 сард 8.8 сая ам.доллар болж даруй 90 хувиар буурсан. Мөн 2025 онд хушны самрын экспорт ердөө 10-12 сая ам.доллар байсан нь анхаарал татаж эхлээд байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам байгаль орчин болон амьтдын идэш тэжээлд хохирол учруулахгүй хэмжээгээр бэлтгэлийн квотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хуваарилах үүрэгтэй. Гэтэл тэд чадсангүй.

Мөн самрын экспортоос болон нөөц ашиглалтаас олсон орлогын тодорхой хувийг хушин ойг нөхөн сэргээх, хамгаалах, зэрлэг амьтдын идэш тэжээлийн бүсийг хамгаалахад зориулан эргүүлэн зарцуулах ёстой. Тэд энэхүү ажлаа ч мөн дорвитой хийж чадаагүй болохыг уулнаас бууж ирж буй баавгайнууд батлан харуулсаар байна.

Ж.Сондор

Л.Оюун-Эрдэнэ ЭРГЭН ирэх үү, эсвэл ДАРААГИЙН тоглолтоо эхлүүлэв үү?
Л.Оюун-Эрдэнэ ЭРГЭН ирэх үү, эсвэл ДАРААГИЙН тоглолтоо эхлүүлэв үү?
 
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.