Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй хэдэн далдаакуудаас болж ийм зүйл боллоо
 

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй хэдэн далдаакуудаас болж ийм зүйл боллоо

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй нөхцөл байдлын талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.

Энэ үеэр тэрээр Ерөнхий сайд Н.Учралын нөхцөл байдлын тухай "Сүүлийн нэг, хоёр хоногийн хугацаанд гэнэтийн сюрпризүүд их гарлаа шүү дээ. С.Амарсайхан сүүлийн нэг хоногийн дотор муу хүн болж байх шиг байна.

Ёроо, Ёмбоо гэдэг шиг Б.Энхбаяр тэргүүтэй хэдэн далдаакуудаас болж ийм зүйл боллоо шүү дээ.

Нөхцөл байдал хүндрээд ирэнгүүт би үхэхээр чи үх гэдэг шиг үүнд А.Ариунзаяа нь буруутай, Сарака нь буруутай юм байна, С.Амарсайханаас ер нь болчих шиг боллоо гээд ийм нэг явуургүй, жижигхэн улс төрөөр нэг их хол явахгүй дээ.

Н.Учрал Ерөнхий сайдыг би ойлгож байна. Би хоёр зүйлийг хэлж байсан. Нэгдүгээрт, өөрийн толгойтой байгаарай. Тэгвэл түүхэнд үлдэх Ерөнхий сайд болох байх, үгүй бол хананд зургаа өлгүүлээд түр хугацааны Ерөнхий сайд болох байх.

Хууль зүйн сайдад мэддэг, мэддэггүй зүйл гэж бий. Би өмнө нь ярьж байсан шүү дээ. Энэ бүх зүйл Н.Учралаас үл хамааран явж буй байх гэж би найдаж байгаа. Би Н.Учралд итгэхийг хүсэж байна. Одоо Н.Учрал өөрөө улс төрийн дүгнэлт хийчихлээ, хийх ёстой. Яагаад гэвэл намын дарга болоод удчихлаа, Их хурлын дарга хийгээд үзчихлээ, Ерөнхий сайд хийж байна. Энэ том намыг 2027, 2028 оны сонгуульд авч явах гараан дээр байж байна. Одоо өөрийнхөө тооцоогоор, өөрийнхөө улс төрийг хийхгүй бол хүний тавьсан занганд орж, хүний гар хөл болж, Монгол Улсын Ерөнхий сайд хүн энэ том намын дор ажиллаж болохгүй. Тийм учраас өөрийнхөөрөө байвал зүгээр.

Би бас хэлж байсан. Г.Занданшатар, Б.Энхбаяр нараар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй. Одоо яг л ийм зүйл болж байна. ЗГХЭГ бол эв нэгдлийг хангах ёстой байгууллага. Сая болсон үйл явдлыг хуучин Хууль зүйн сайд байсан хүн хийсэн байх гэж бодож байна.

Ерөнхий сайдыг хөөж явуулчхаад өөрсдөө үлддэг "хурган" аргаа одоо боль оо. Энэ удаагийн Ерөнхий сайд огцорвол сайдууд бүгд ажлаа өгөх ёстой.

Ерөнхий сайд эд нарыг ажилтай байлгахын төлөө урдаа барьдаг, нүдэж байдаг мишок юм уу?" гэлээ.

Ж.Сондор

Улаан ногоон саваар “удирдсан” Х.Ганхуягаас болж МУ төсөв тодотгож байна
Улаан ногоон саваар “удирдсан” Х.Ганхуягаас болж МУ төсөв тодотгож байна
 
Л.Оюун-Эрдэнэ ЭРГЭН ирэх үү, эсвэл ДАРААГИЙН тоглолтоо эхлүүлэв үү?
Л.Оюун-Эрдэнэ ЭРГЭН ирэх үү, эсвэл ДАРААГИЙН тоглолтоо эхлүүлэв үү?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.