Н.Номтойбаяр: МАН-д буцаад орох тухай яриа бий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаяр: МАН-д буцаад орох тухай яриа бий

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр МАН-д эргэн орох гэж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн.

Харин энэ тухай Н.Номтойбаяр дараах тайлбарыг өглөө. Энэ тухай тэрээр "Би гурван удаа МАН-аас хөөгдсөн. Буцаж орно гэх яриа бол бий, бодитой байгаа. Гагцхүү энэ чинь яриа шүү дээ. Албажаад ажил хэрэг болж байна уу гэвэл үгүй. Би өөрөө ийм санал тавиагүй. Гурван удаа хөөгдчихөөд буцаад намдаа оръё гээд хадаг бариад Ардын намын цагаан байрны гадаа лав очоогүй.

Ер нь бол эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий улс төрчид 2024 оны сонгуулиас хойш л ярьж байгаа шүү дээ.

Албан ёсоор санал тавьбал эргэж харах ёстой. Ганцаараа шийдвэр гаргах эрх надад байхгүй" гэлээ.

Ж.Сондор

Улаанбаатарын шинэ үе, Б.Пүрэвдагвын том шалгалт
Улаанбаатарын шинэ үе, Б.Пүрэвдагвын том шалгалт
 
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийн гишүүнд өвлүүлдэг болно
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийн гишүүнд өвлүүлдэг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.