Трамп Ирландын нэгдлийг дэмжиж буйгаа дахин илэрхийлэв
 

Трамп Ирландын нэгдлийг дэмжиж буйгаа дахин илэрхийлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Ирланд Их Британиас салж, Бүгд Найрамдах Ирланд Улстай нэгдэхийг дэмжиж буйгаа дахин мэдэгдлээ.

Тэрээр Умард Ирланд болон Ирландыг нэгтгэх нь “зайлшгүй зүйлсийн нэг” гэж хэлсэн байна. Харин Шотландын тусгаар тогтнолын асуудлаар “одоохондоо ярихгүй, өөр өдөр ярья” гэжээ.

Трампын мэдэгдэл Их Британийн талын улс төрчдийн дургүйцлийг төрүүлсэн бол Ирландын Ерөнхий сайд Михол Мартин тэдний хариу үйлдлийг “хэтрүүлэг” гэж үзсэн байна.

1998 оны энхийн хэлэлцээрээр Ирландын нэгдлийг дэмжигчид болон Умард Ирландыг Их Британид үлдээхийг хүсэгчдийн хоорондох олон арван жилийн мөргөлдөөн эцэслэсэн юм.

Эх сурвалж: Reuters агентлаг

Б.Ами

Украинд мөнгө шилжүүлсэн буриад эрийг Якут руу шилжүүллээ
Украинд мөнгө шилжүүлсэн буриад эрийг Якут руу шилжүүллээ
 
Улаанбаатарын шинэ үе, Б.Пүрэвдагвын том шалгалт
Улаанбаатарын шинэ үе, Б.Пүрэвдагвын том шалгалт
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.