ШШГЕГ-ын дарга А.Намсаманд мэдэгдэл хийлээ
 

ШШГЕГ-ын дарга А.Намсаманд мэдэгдэл хийлээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлдээ Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон хууль хүчний байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.

ШШГЕГ-ын дарга А.Намсаманд "Өнөөдөр Монгол Улсын ШШГБ үйл ажиллагаа нь хэвийн мэт боловчиг зарим нэг дотоод үйл ажиллагаа болохгүй байна. Ялангуяа хорих анги, байгууллагын хорих байрны аюулгүй байдалд аюултай нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өндөр үнэтэй зарим нэгэн материалуудаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хууль номын дагуу үүргээ хэрэгжүүлж болохгүй байна. Манай байгууллагад өдөр тутам яригдаж, хэлэлцэж байгаа аюулгүй байдлынхаа үнэлгээг өдөр тутам хэлэлцэж байна. Дээр дурдсан асуудлуудаар ШШГЕГ-ын даргын зөвлөлөөрөө нээлттэй удаа дараа ярилцсан. Нөгөөтээгүүр сүүлийн үед ХЗДХ-ийн сайдаас цагдаагийн байгууллагын зарим алба хаагч нарт хууль бус үүрэг өгсөн байж магадгүй гэдэг мэдээ мэдээлэл ихээр нийтлэгдэх боллоо. Дээрх мэдээлэлтэй холбоотой хэвлэл мэдээлэл, холбогдох албаны хүмүүсийн байр суурийг манай байгууллага анхааралтай ажиглаж байгаа.

Манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл, аюулгүй байдалд эрсдэл учирч болзошгүй байдлууд бий болоод байгаа. Тийм учраас өнөөдрийн энэхүү мэдээллийг хийж байгаа юм. Тухайлбал, ХЗДХ-ийн сайдын шууд томилдог манай байгууллагын тэргүүн дэд дарга хорих анги, байгууллага, хорих байраа хариуцсан албан тушаалтан байдаг. Энэ хүн удаа дараа Төрийн болон албаны нууцын тухай хуулийг зөрчсөн асуудлыг ярьж байсан. Хорих байгууллагын аюулгүй байдал гэдэг бол зөвхөн энэ байгууллагын аюулгүй байдал биш, хорих байр, байрлаж байгаа бүс нутгийн, орон нутгийн аюулгүй байдал, цаашлаад улс бүрийн аюулгүй байдлын тухай асуудал яригддаг хамаардаг. Бид бүхэн бас дор бүр нь засаад залруулаад явахгүй бол болохгүй" гэв.

Дашрамд дурдахад, сүүлийн үед цахим орчинд дэлгэрээд буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын талаарх зарим мэдээлэлд хариулт өгөөгүй аж.

Б.АМИ

Ардчилсан намаас “Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх эсэх“ асуудлыг өргөн барина 
Ардчилсан намаас “Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх эсэх“ асуудлыг өргөн барина 
 
А.Ариунзаяа: Хөтлөлцөж очоод шалгуулъя, Л.Энх-Амгалаан
А.Ариунзаяа: Хөтлөлцөж очоод шалгуулъя, Л.Энх-Амгалаан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.