
Өнөөдөр Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж байгаа ба үүний дараа УИХ дахь АН-ы бүлэг хуралдахаар товлосон байгаа юм. Тус хурлаар УИХ дахь АН-ын бүлэгт тодорхой чиглэл өгөх асуудлыг хэлэлцсэн бөгөөд дараах шийдвэрийг гаргажээ.
Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурлаар Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д оруулах асуудалд санал нэгджээ. Учир нь "Монгол Улсын Үндсэн хуулийн 44.1, 44.2 дэх заалтыг ашиглан "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх" гэсэн тогтоолын төслийг өргөн барина" гэв.
Б.Ами