
Ардчилсан намын гишүүн, УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл намынхаа даргыг шүүмжлэн, түүний хэлсэн үг, хийсэн ажил нь хоорондоо зөрчилдөж буй талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлжээ.
Энэ тухайгаа тэрээр "Манай намын дарга О.Цогтгэрэл "Ордны улс төрөөс гарч, олон түмнийхээ төлөө тэмцэнэ" л гээд байсан. Одоо харъя!
Хавар Засгийн газар огцруулах чамгүй үндэслэл гаргаж ирээд, гарын үсэг цуглуулаад байна л гэсэн. Гэтэл, намар нь Засгийн газраа цомхон болгооч гэчихсэн гуйгаад зогсож байна. Хавар хэлснээ намар мартдаг ийм тэнэг улс төр гэж юу байдаг юм бэ? Манай намын бүлгийн тэнэг, арчаагүйг ард түмэн хараад шоолоод сууж байна!
Ингэж, манай нам сөрөг хүчин атлаа бүр эсрэгээрээ эрх баригчдын өмнөөс ард түмний толгой эргүүлдэг ажил сайн дураараа хийж түмний доог болж болохгүй!
О.Цогтгэрэл сөрөг хүчний лидер байхаар ард түмнээс мандат авсан. АН-ыг ордны хуйвалдааныг халхалдаг хөшиг болгох эрх түүнд үгүй!" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.