“Brent” маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.долларт хүрлээ
 

“Brent” маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.долларт хүрлээ

Ойрхи Дорнодод цэргийн болон геополитикийн мөргөлдөөн хурцадсантай холбоотойгоор олон улсын зах зээл дээр "Brent" маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.долларын босгыг давж, зарим өдөр 104–107 ам.долларт хүрч өссөн байна.

Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн чиглэлд чухал зангилаа болсон Ормузын хоолой орчимд цэргийн мөргөлдөөн идэвхжиж, Улаан тэнгис болон Баб эль-Мандебын хоолойн далайн замаар танкерууд аюулгүй зорчих боломж хумигдсан.

Йемений Хусит бүлэглэл болон бүс нутгийн бусад зэвсэгт хүчнүүд Саудын Араб болон хөрш орнуудын эрчим хүчний дэд бүтэц, тосны агуулахууд руу агаарын болон дроны халдлага хийснээс үүдэн нийлүүлэлт саатах аюул бодитойгоор нүүрлээд буй.

Олон улсын эрчим хүчний агентлаг болон шинжээчдийн мэдээлснээр дэлхийн газрын тосны зарим нөөцүүд багассан бөгөөд ОПЕК болон бусад үйлдвэрлэгчдийн нийлүүлэлт зах зээлийн эрэлтийг гүйцэж чадахгүй байгаа нь үнийг цаашид хөөрөгдөх нөхцөл болоод байна.

АНУ, Канад болон бусад орнууд олборлолтоо нэмэгдүүлж байгаа ч Ойрхи Дорнодоос хамааралтай нийлүүлэлтийн тасалдлыг бүрэн нөхөх боломжгүй.

Газрын тосны үнэ 100 ам.доллар давснаар шатахуун, дизель түлш болон агаарын тээврийн өртөг нэмэгдэж, дэлхийн инфляцыг дахин өсгөх эрсдэл үүсгээд байна.

Ж.Сондор

Г. Дөлгөөн БНСУ-д хагалгаанд оржээ
Г. Дөлгөөн БНСУ-д хагалгаанд оржээ
 
Ардчилсан намаас “Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх эсэх“ асуудлыг өргөн барина 
Ардчилсан намаас “Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх эсэх“ асуудлыг өргөн барина 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.