Г. Дөлгөөн БНСУ-д хагалгаанд оржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г. Дөлгөөн БНСУ-д хагалгаанд оржээ

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, SG Apes багийн төвийн тоглогч Г. Дөлгөөн гарын ясны хугарлын улмаас БНСУ-ыг зорьж, тус улсын “Ewha Womans University Seoul Hospital”-д хагалгаанд оржээ.

23 настай Г.Дөлгөөн нь өнгөрсөн наймдугаар сард Монголд 3x3 сагсан бөмбөгийн бэлтгэл хийж байхдаа долоовор хуруугаа гэмтээжээ. Монголд уг гэмтлийг мэс заслын аргаар эмчлэх боломжгүй байсан тул БНСУ-д эмчлүүлэхээр шийдсэн байна. Түүнд БНСУ-д эмчлүүлэхийг багийн анд, Монголын шигшээ багийн тоглогч Д.Энхбат зөвлөсөн гэнэ. Д.Энхбат нь өөрөө 2023 онд мөн тус эмнэлэгт гарын хурууны хагалгаанд орж, ортопедийн мэс засалч Ким Жи Сопоор эмчлүүлснийхээ дараа тэмцээн уралдаандаа эргэн оржээ.

Эх сурвалж: koreabiomed.com

Н. Ука

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёний рейтинг түүхэн ДООД хэмжээндээ хүрлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёний рейтинг түүхэн ДООД хэмжээндээ хүрлээ
 
Задгай сансарт хөвж яваа Voyager 1 дохио дамжуулсаар байна
Задгай сансарт хөвж яваа Voyager 1 дохио дамжуулсаар байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.