БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёний рейтинг түүхэн ДООД хэмжээндээ хүрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёний рейтинг түүхэн ДООД хэмжээндээ хүрлээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мёний рейтинг түүхэн доод хэмжээндээ хүрчээ.

Олон нийтийн санал асуулгаар түүний нэр хүнд 9 долоо хоног дарааллан буурч, албан тушаалаа авснаасаа хойш хамгийн бага буюу 33.8 хувьд хүртэл буурсан байна.

Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар түүний хийж хэрэгжүүлж буй ажлыг санал өгсөн иргэдийн 63.3 хувь нь муу хэмээн дүгнэсэн бол сөрөг санал өгсөн иргэд түүний Засгийн газрын гишүүдтэй холбоотой маргаан болон Ормузын хоолой руу цэргийн хүчээ илгээх талаар хэлэлцэж буйтай нь холбон тайлбарлажээ.

Судалгаанд оролцсон 18-29 насны залуусын дэмжлэг огцом буурч, 10.2 нэгжээр унасан байна.

Энэхүү үйл явдлын улмаас эрх баригч нам болох Ардчилсан намын рейтинг 36.1 хувь болж буурсан бол сөрөг хүчний дэмжлэг өсөж 42.1 хувьд хүрчээ.

Ж.Сондор

Г.Солонго, Г.Адилбиш нарын цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа
Г.Солонго, Г.Адилбиш нарын цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа
 
Задгай сансарт хөвж яваа Voyager 1 дохио дамжуулсаар байна
Задгай сансарт хөвж яваа Voyager 1 дохио дамжуулсаар байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.