Засгийн газрын ХОЁР нүүр
 

Засгийн газрын ХОЁР нүүр

Ерөнхий сайд Н.Учрал бизнесүүдийг чөлөөлж, зөвшөөрлийн хүнд суртлыг арилгана хэмээн багагүй хугацаанд ярьж байна. Энэ нь ч түүний улс төрийн имиж, нэг ёсны брэнд бүүк болов. Гэтэл өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар Н.Учрал тэргүүтэй кабинетын гишүүд нь мэдэгдэл хийж төсвийн тодотгол хийх болсноо зарлах үеэр Сангийн сайд З.Мэндсайхан тун ноцтой мэдэгдэл хийлээ. Үүнийг улс төрийн хүрээнд жиг, жуг хийсэн ч нийгэм төдийлөн анзаарангүй. Учир нь Н.Учралын “Чөлөөлье”, “ТӨХК”-иудыг эрс шийдэмгийн хувьчилна гэсэн лоозонг урж хаях мэт Сангийн сайд З.Мэндсайханы “Төрийн өмчит компаниудын санхүүг улсын их хурлын гишүүд мэддэг болно” гэсэн үг нь улс дахин 126 төсөвтэй болж буйтай ялгаагүй. Хэрэв их хурлын гишүүдэд тойргийн зарцуулах мөнгөнөөс гадна Төрийн өмчийн компаниудын санхүүг атгуулбал жинхэнэ том хөнжлийн их найр болох эхлэл мөн. Ингэснээр улс нэг төсвөөс давж 126 өөр төсөвтэй болохын сацуу Засгийн газар унахгүй байх “мөнгөн баталгаа” гэж харагдах улс төрийн хардлага байна.

Сангийн сайдын уг мэдэгдэлд “Огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа” гэх Ардчилсан намын 42-ын байр суурь сонин байна. Хэрэв Төрийн өмчийн компаниудаа парламентын гишүүддээ тэнцүү хувааж өгөх найрын ширээний тохироо явж байгаа бол Монголд дахиад л сөрөг хүчин үгүй болох нь ээ.

Мөн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн гэгдэх МАН-ын 30 гишүүд ч З.Мэндсайхан, Н.Учрал хоёрын зассан ширээнд нэг, нэгээрээ суухгүй гэх баталгаагүй. Эдийн засаг хүндэрч, бензиний хомсдол даамжран, төгрөгийн ханш улам суларч буй энэ цаг үед ахмадын тэтгэврийг нэмж цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгр тогтоосон гэх зэрэг инфляци мөнгөний бодлогоо үл хайхарсан шийдвэрүүдийн дэргэд ТӨХК-иудыг УИХ-ын гишүүдэд бэлэг болгон өгөх гэж байгаа нь хамгийн ноцтой бөгөөд анхаарал татах шийдвэр байлаа. Үүнд хэвлэл мэдээлэл, нийгэм олон нийт төдийлөн ач холбогдол өгөлгүй, Засгийн газрын хоёр нүүрт

Т.Бат

Хотын дарга аа, тоо баримттай ярьж суръя
Хотын дарга аа, тоо баримттай ярьж суръя
 
Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.