Хилийн боомтын бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхэнтэй хамтарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хилийн боомтын бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхэнтэй хамтарна

Эдийн засаг, Хөгжлийн дэд сайд С.Наранцогт

/2022.8.10/ Засгийн газраас хэрэгжүүлж буй Боомтын сэргэлтийн бодлоготой холбоотойгоор боомт дээр хийгдэж байгаа бүтээн байгуулалт, төлөвлөлт, тулгамдаж байгаа асуудлууд, цаашид хийх ажлын талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулжээ.

Манай улс өмнөд хөрш БНХАУ-тай 17 боомтоор, ОХУ-тай 16 боомтоор холбогддог.

Засгийн газрын хуралдаанаас боомтуудаа эрэмбэлэх, үүнтэй холбоотойгоор боомтуудад хийгдэх бүтээн байгуулалтын төслүүдээ мөн эрэмбэлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өнөөдөр өгчээ. “Мөн 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боомтын шинэчлэлтийн чиглэлд түлхүү зориулах чиглэл өглөө” гэж Эдийн засаг, Хөгжлийн дэд сайд С.Наранцогт мэдээллээ.

Эдийн засгийн “Шинэ сэргэлт” бодлогын хүрээнд бүх боомтоо автозамаар, гол боомтуудаа төмөр замаар холбоно. Ингэснээр манай улсын экспорт 3 дахин нэмэгдэх зорилт тавин ажиллаж байгаа юм.

Манай улс боомтын үйл ажиллагаагаа сэргээхдээ хөрш орнуудынхаа төлөвлөлт, хүчин чадал, үйл ажиллагаатай уялдуулах зайлшгүй шаардлагатай талаар Дэд сайд мөн онцоллоо. Тухайлбал, БНХАУ-ын хувьд боомтоо нэгдсэн зангилаа, голлох, бусад боомт гэж ангилан төлөвлөлтөө хийдэг. Төмөр замын боомтын төлөвлөлтөө таван жилийн төлөвлөлтдөө багтаадаг байна.

“Ирэх оны төсөвт боомт дээр үндсэн байгууламж буюу дэд бүтцийн хөрөнгө оруулалт дээр анхаарна. Үүнд, хилийн үйлчилгээний байгууллага, зорчигч болон ачаа тээврийн гол талбай гэсэн дэд бүтцүүд байдаг. Мөн нэмэлт байгууламж буюу ачаа тээвэр, чингэлэг тээвэр, вагон ачиж буулгах терминалууд, жолоочгүй тээврийн хэрэгсэл, ухаалаг удирдлагатай системүүд зэргийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгууллагуудтай концессын гэрээгээр хамтарч ажиллана. Үүнтэй холбоотой нарийн төлөвлөгөөнүүд гарсан” гэлээ.

Газрын асуудлууд зарим боомтууд дээр гарч ирж байна. Газрын асуудлыг Засгийн газар дээр холбогдох сайд нарыг оролцуулсан ажлын хэсэг гаргаж, том бүтээн байгуулалтын газрын асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

“Одоогоор Замын-Үүд, Гашуун сухайтын боомтуудад БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байна. Бүх боомтуудын дэд бүтцийн шинжилгээнүүд хийгдсэн” гэж Дэд сайд С.Наранцогт мэдээллээ.

Холбоотой мэдээ: ЭНД ДАРЖ урд хөрш Хятад улстай хиллэдэг боомтууд болон Боомтын сэргэлтийн үйл явц ямар байгаа талаар уншиж сонирхоно уу.

Хятадаас шинэ төрлийн вирус илэрлээ
Хятадаас шинэ төрлийн вирус илэрлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.