/2025.05.04/
Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн 2025 оны Хаврын чуулга уулзалт дөрөвдүгээр сарын 21-26-ны өдөр АНУ-ын Вашингтон хотноо болж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
АНУ-ын улс орнуудад тогтоож буй тарифтай холбоотойгоор дэлхийн худалдаанд үүсэж буй нөхцөл байдал, дэлхийн өрийн асуудал, тогтвортой хөгжил болон уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засаг, институтийн шинэчлэл зэрэг өнөөгийн дэлхийн эдийн засагт тулгамдаад буй асуудлуудыг Олон улсын санхүүгийн салбарын лидерүүд эдгээр өдрүүдэд хэлэлцэв. Тодруулбал, Трамп тарифтай холбоотойгоор энэ оны нэгдүгээр сард 3.3 хувьтай байна хэмээн гаргасан дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгаа ОУВС 2.8 хувь руу оруулж буулгаад байна. Цар тахал, дайны хүнд нөхцөлийн ард дөнгөж гарч байсан эдийн засгуудад Трампын тариф цохилт үзүүлж байгааг ОУВС-ийн Хаврын чуулга уулзалтад оролцож буй 191 гишүүн орны төлөөллүүд хөндсөн бөгөөд эдийн засгаа тэнцвэртэй, уян хатан байлгахад бодлогоо чиглүүлэхийг ОУВС чухалчлав.
Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Дэлхийн банкны гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацын Ази, Номхон Далай хариуцсан дэд ерөнхийлөгчтэй Рикардо Пулититэй уулзаж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төлөвийн талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.