Хяналт үнэлгээний үндэсний хороо ажиллах ЖУРМУУДАА батлуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хяналт үнэлгээний үндэсний хороо ажиллах ЖУРМУУДАА батлуулав

/2025.04.10/

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2.3.2-т заасан “Хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц систем /DME/-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгоно” зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 албан даалгавраар үнэлгээ, мониторингийн эрх зүйн орчинг сайжруулахыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт үүрэг, чиглэл болгосон. Үүний дагуу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас “Үнэлгээ хийх журам”, “Хяналт шинжилгээ хийх журам”, “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх журам” гэсэн 3 журмыг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор батлууллаа.

Эдгээр журмыг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд тус журмууд хэрэгжиж эхэлснээр хөгжлийн бодлогын хоорондын уялдааг хангах, хэрэгжилтийн явцыг тогтмол хэмжиж, үр дүнг судалгаа, шинжилгээний үндэслэлтэйгээр үнэлэх, хэрэгжилт хангалтгүй байгаа шалтгаан үр дагаврыг тогтоох, алдаа, ололт амжилтаас сургамж авч, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнг хангах боломж бүрдэхийн зэрэгцээ нөөцийг үр ашигтай, хэмнэлттэй хуваарилах, бодлого хэрэгжүүлэгч талуудын хариуцлагыг нэмэгдүүлж, хөгжлийн бодлогыг зөв, оновчтой, төлөвлөхөд нөлөөлөх ач холбогдолтой болно.

“Эрдэнэс тавантолгой“ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжжээ
“Эрдэнэс тавантолгой“ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжжээ
 
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.