/2025.01.17/ Монгол Улсын Засгийн газар “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ:
Энэ гэрээ Монгол Улс гурав дахь хөрш оронтой хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой билээ. “Монголын За бол андгай” хэмээх үг бий. Энэ бол Монголын парламенттай нээлттэй мэтгэлцээнээр хэлцэл хийх хялбар биш ч нэгэнт хэлцэл хийгдсэн бол эрхзүйн хувьд тогтвортой гэсэн үг юм. Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлаараа батлуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, соёрхон батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хэлбэрэлтгүй мөрдөх болно гэлээ.
Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талаас:
- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал,
- Сангийн сайд Б.Жавхлан,
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа
- Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар
Францын талаас:
- Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартайн
- "Орано" группын гүйцэтгэх захирал Никола Маэс
- Бадрах энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк нар гарын үсэг зурлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.