УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа

/2024.12.20/

Мэргэжил эзэмшиж, яг энэ түлшний технологи, утааны чиглэлээр ажлын туршлага хуримтлуулсны хувьд энэ улс буруу замаар будаа тээж, нийтийн хөрөнгийг үрэн таран хийчих вий гэж санаа зовж байна гэж УИХ-ын гишүүн Ж.Золжаргал хувийн сошиал хаягаараа мэдэгдлээ. Түүнийхээр Засгийн газраас гурван буруу шийдвэр гаргасан гэв.

Үүнд:

Нэг. Хэн нэгний утааны эсрэг зарцуулсан хөрөнгөтэй дүйцэх хэмжээнд татвараас чөлөөлнө гэсэн. Баахан худлаа үнэн бараа үйлчилгээ явуулчихаад "утааны эсрэг" гээд ашиг хийх боломж нээгдэнэ.

Хоёр. Хагас кокс үйлдвэр барина гэсэн. Уг нь 10 жилийн өмнө бариад ажиллуулж байсан туршлага Монголд бий. Нэгд, хагас кокс утаа бага ч одоогийн мидлингээс илүү их хүн угаартуулна. Хоёрт, хагас коксыг шахмалдаа нэмж холих гэж байгаа бол үйлдвэр барьж зардал гаргах хэрэггүй, одоо аль хэзээний баригдаж байгаа коксын үйлдвэрүүдээс гарах борлуулалт муутай нунтаг коксоос аваад нэмэхэд болчихно. Хагас коксын үйлдвэрээс давирхай, хий дайвраар гарна.

Маш хортой, бүрэн боловсруулахад асар зардалтай, бүр том химийн үйлдвэр байгуулахаас аргагүй байдалд орно. Үр дүнд нь юун одоогийн шахмал түлшний үйлдвэр, олон их наядын алдагдалд орж сүүлдээ яахаа мэдэхээ байгаад тархиа шаана! Нэгэнт их мөнгөөр Багануурт химийн үйлдвэр барих гэж байгаа бол элдэв "хөх нүүрс" биш нүүрснээс хийн түлш, шатахуун үйлдвэрлэж ашиглавал нь экологийн болон тенологийн хувьд эрсдэлгүй. Адилхан шахуу хөрөнгө зараад эцэстээ цэвэр хийн түлш биш нөгөө л "хагас коксжуулсан нүүрс"-тэйгээ үлдээд тэр нь олигтой ч болохгүй хүмүүс угаартаад бөөн лай болно. Ийм хагас коксын үйлдвэрийг 10 гаруй жилийн өмнө барьж, ажиллуулахад биечлэн оролцсон хүний хувьд мэднэ. Хятадын нүүрс химийн үйлдвэрүүд байдаг хойд мужуудаар бүгдээрэнгээр нь явсан, үзсэн, туршсан, уншсан, судалсан, ажилласан хүний үг.

Гурав. Өндөржүүлсэн бэлэн байдал тогтооно гэсэн. Хуулийн заалт ашиглаж эсэргүүцлийг хянах, хэвлэл мэдээллийг хянахад ашиглахаас өөрөөр энэ утаанд ямар ч нэмэр болохгүй, дэмий зүйл. Зорилго нь утаандаа биш биз.

Сонсголын ажлын хэсэгт орох хүсэлтээ өгсөн байгаа гэжээ.

Ерөнхий сайд өөрийн биеэр МЭДЭЭЛЭЛ хийв
Ерөнхий сайд өөрийн биеэр МЭДЭЭЛЭЛ хийв
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.