10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/2024.12.09/

Цаг агаарын урьдчилсан төлөв: 07,08,09-ний өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулавтар байх боловч 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

Хур тунадас: 06-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 08-нд Увс нуурын хотгороор, 09-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр, 14-нд Хангайн уулархаг нутгаар, 15-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 09-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 07,08,09-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулавтар байх боловч 10-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -19...-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25....-30 градус, өдөртөө -14....-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот

Хур тунадас: 11-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 11-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 07,08,09-нд хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 10-наас хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -23...-28 градус, бусад хэсгээр шөнөдөө -19...-24 градус өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.

Эх сурвалж УЦОШГ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгчид бараалхав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгчид бараалхав
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.