/2024.12.04/
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус II хуралдаан өнөөдөр 11:30 цагт боллоо. Хуралдаан Нийслэлийн 2025 оны төсөв, Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах үнийг шинэчлэх, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх зэрэг асуудлыг нээлттэй хэлэлцэж, баталлаа. Энэ үеэр төсвийн болон татвар нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Ж.Сандагсүрэн нар дараах байр суурийг илэрхийлж, хариулт өглөө.
Т.БАТЦОГТ: АН төсвийн зарцуулалтад хяналтаа бүрэн тавина