Монгол Улсын 2025 оны төсөв “ТОДОТГОЛТОЙ“ батлагдав
Шуурхай мэдээ
 

Монгол Улсын 2025 оны төсөв “ТОДОТГОЛТОЙ“ батлагдав

/2024.11.08/

Монгол Улсын 2025 оны улсын төсөв "тодотгол" хийх гэсэн тогтоолтойгоор өнөөдөр батлагдлаа. Улсын төсвийн алдагдал өндөр хэт тэлэлтэй төсвийг зарим гишүүд эсэргүүцсэн ч инйхүү хуулийн хугацаанаас ажлын тав хоногийн өмнө яаран батлуулав. Үүнээс удаан хэлэлцүүлэг өрнөвөл улс төрийн хувьд эрсдэлтэй байдал үүсч төсвийн төсөл задрах хэмжээнд хүрээд байв. 126 гишүүнтэй анхны парламент ийнхүү ажлын арга барил хэлэлцүүлгийн дэгийн талаарх хангалтгүй ойлголтын улмаас ЗГ-аас өргөн мэдүүлсэн төсөлд өөрчлөлт оруулж чадсангүй.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар гишүүд Төсвийн байнгын хорооны дарга С.Даваасүрэнг энэ бүхэнд буруутгасаар 35.8 их наядын зарлагатай төслийг баталлаа. Хэлэлцүүлгийн сүүлийн өдөр Засгийн газрын ихэнх сайд нар байгаагүй юм. УИХ-ын 126 гишүүнээс санал хураалтад 71гишүүн оролцож 2 гишүүн татгалзаж 69 гишүүн дэмжжээ.

Төсвийн зарлагыг багасгах талаар өнөөдрийн байдлаар УИХ-ын 15 гишүүн гарын үсэг зуран албан ёсоор Засгийн газарт шаардлага тавиад байна.

Засгийн газар тэдний хүссэн засварыг хийх хуулийн хэлэлцүүлгийн хугацаа дэгийн дагуу өнгөрсөн тул ийнхүү анх удаа төсвөө цагтаа багтаж буюу 11 сарын 15-ны дотор батлуулж чадахгүйд хүрсэн. Төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхтэй. Эс бөгөөс өнөөдөр баталсан тогтоолын дагуу Засгийн газар дахин "танасан" төсвийн тодотгол ахин оруулж ирж эхэлцүүлнэ. Гэхдээ энэ төсвийг ЗГ гишүүдийн хүссэнээр оруулж ирэх нь ч эргэлзээтэй байна. Зарим гишүүн тухайлбал УИХ-ын гишүүн Б.Номинчимэг тодотголыг богино хугацаанд оруулж ирж батлах боломжтойг сануулсан ч ийнхүү баталлаа.

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр З.Нарантуяаг томиллоо
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр З.Нарантуяаг томиллоо
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.