МАН-ын бүлэг: Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд 5 хоногийн завсарлага авлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын бүлэг: Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд 5 хоногийн завсарлага авлаа

/2024.10.04/

ИХ-ын чуулганы өнөөдөр /2024.10.04/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлж, хэлэлцэх эсэх хүрээнд УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа✅

Төсвийн тухай хуулийг хэлэлцэх хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар “Улсын төсвийн тухай хуулийн холбогдох хэлэлцүүлгүүдийг зэрэгцүүлээд хэлэлцэх нь УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүсч байна. Тодруулбал, УИХ нь Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг баталсны дараа Монгол Улсын төсвийг хэлэлцдэг дэгтэй. Монгол Улсын хөгжлийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг хаврын чуулганаар батлах ёстой байсан.

Цаг хугацааны хувьд амжаагүй учраас намрын чуулган руу шилжсэн. Чуулганы нэгдсэн хуралдааны өчигдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийлээ. Иймд хоёр ч хуулийн заалт зөрчихөөр байна. Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 6.10.3-д Улсын төсөв нь улсын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна гэж заасан. УИХ-ын чуулганы тухай хуулийн 70.5-д улсын төсвийн төсөл нь улсын хөгжлийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт явуулна гэж тодорхой заасан. Иймээс хуульд нийцүүлэх үүднээс Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг баталсны дараа Төсвийн тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзсэн учраас ажлын 5 хоногийн завсарлага авч байна” гэсэн саналыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүлээн авлаа.

Монгол Улс, АНУ-ын эрчим хүчний яриа хэлэлцээ болов
Монгол Улс, АНУ-ын эрчим хүчний яриа хэлэлцээ болов
 
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг  хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.