“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны нээлт боллоо
Шуурхай мэдээ
 

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны нээлт боллоо

/2024.10.02/

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяныг Улаанбаатар хотын Налайх дүүрэгт нээлээ. Хуримтлалыг хэвшил болгох, улмаар хуримтлалын ач холбогдлыг хүүхэд, залуучуудад ойлгуулахыг зорьдог тус аяныг арилжааны банкууд 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бол 2017 оноос хойш Монголбанк төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нэгдсэн байдлаар жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Энэ жилийн “Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аян нь “Зорилготой хуримтлуулъя” уриатай байх ба 10-р сарын 01-ээс эхлэн улс орон даяар нэг сарын хугацаанд иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг хэвшил болгоход чиглэсэн олон талт үйл ажиллагааг өрнүүлэх болно. Энэ удаагийн Дэлхийн хуримтлалын өдөр нь уг өдрийг тэмдэглэж эхэлснээс хойших 100 дахь жилийн ойтой давхцаж байгаагийн дээр Улаанбаатар хотын алслагдмал дүүрэгт анх удаагаа нээгдэж байгаагаараа онцлог болж байна.

Аяны нээлтэд зориулж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Энхцэцэг, Хадгаламжийн даатгалын корпорацын Захиргаа, удирдлагын газрын захирал Х.Гэрэлт-Од, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь төлөөлөгч Маркус Лох, ХХБ-ны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Банзрагч нар үг хэлж хуримтлалын ач холбогдлын талаар мэдээлэл өгч, хүүхдүүдэд хадгаламжийн эрхийн бичиг гардууллаа.

Өнөөдөр 22:00 цагт дараах хоёр байршилд зам хааж, шинэчилнэ
Өнөөдөр 22:00 цагт дараах хоёр байршилд зам хааж, шинэчилнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.